Dark Light
Эрүүл мэнд | 2026-05-01

БӨӨР ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ХАГАЛГААГ РОБОТООР ХИЙХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хавдар судлалын үндэсний төвийн эрхтэн шилжүүлэн суулгах төвийн эмч, мэргэжилтнүүд болон Улсын нэгдүгээр төв эмнэлгийн “Бөөр шилжүүлэн суулгах төв”-ийн эмч нар донороос бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг роботоор хийх талаар санал солилцлоо.

Уулзалтаар роботоор мэс засал хийх боломж болон бэлтгэл ажлын талаар хэлэлцсэн юм.

Робот мэс засал хийх ажлыг Хавдар Судлалын Үндэсний Төвд өнгөрөгч 2025 оны 10 дугаар сараас хийж эхэлсэн. Тодруулбал, роботоор цөс авах, элэгний хавдрыг тайрч авах болон өндгөвчний гуурсан хоолой авах зэрэг мэс ажилбаруудыг амжилттай хийсэн юм. Одоогоор мэс засал хийлгэсэн иргэд болон донорын биеийн байдал хэвийн байгаа юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10