Dark Light
Эрүүл мэнд | 2026-05-18

ЯВУУЛЫН ЭМНЭЛГИЙН ҮЗЛЭГ ОНОШИЛГОО ХИЙХ ХУВААРЬ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Улаанбаатар хотын төмөр замын төв буудал дээр Монгол Улсын иргэдэд үнэ төлбөргүй эрүүл мэндийн үзлэг, оношилгоо хийхээр хүрэлцэн ирсэн "Гэгээн Пантелеймон"-ы галт тэрэгтэй эмнэлгийг угтан авах ёслол 2026 оны тавдугаар сарын 18-нд боллоо. 
"Гэгээн Пантелеймон" эмнэлгийн явуулын зөвлөгөө, оношилгооны төв нь Монгол Улсад тавдугаар сарын 18-наас зургаадугаар сарын 4-нийг хүртэл ажиллах юм. 
 
ГАЛТ ТЭРЭГТЭЙ ЭМНЭЛГИЙН ҮЗЛЭГ ХИЙХ ЖУРМЫН ТУХАЙ
 
Эмч нарын хүлээн авч үзэх үйлчлүүлэгчийн  тоо хязгаартай тул эрүүл мэндийн үзлэгийг урьдчилан бүртгүүлж цаг авсан дарааллын дагуу явуулна.
Бүртгүүлэхдээ "УБТЗ" ХНН-ийн Төв эмнэлэг болон тус галт тэрэгний ажиллах өртөөнүүд дэх салбар эмнэлгүүдэд хандах боломжтой (хуваарь болон маршрутыг доороос харна уу).
 
ӨРТӨӨНҮҮДЭД ҮЗЛЭГ ХИЙХ  ХУВААРЬ:
  • Замын-Үүдэд-Тавдугаар сарын 19, 20-нд  08.00-18.00 цагт
  • Сайншандад-Тавдугаар сарын 21, 22-нд  08.00-18.00 цагт
  • Чойрт-Тавдугаар сарын 24-25-нд  08.00-18.00 цагт 
  • Улаанбаатарт-Тавдугаар сарын 26, 27, 28-нд 08.00-18.00 цагт 
  • Зүүнхараад- Тавдугаар сарын 30, 31-нд  08.00-18.00 цагт 
  • Дарханд Зургаадугаар сарын 1,2 -нд 08.00-18.00 цагт
  • Сүхбаатарт – Зургаадугаар сарын  3, 4-нд 08.00-18.00 цагт
ЭМЧ НАРЫН ҮЗЛЭГ БОЛОН ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨРЛҮҮД
 
Үйлчлүүлэгчид тус эмнэлэгт хандсанаар дотор, мэс засал, бөөр, эмэгтэйчүүд, дотоод шүүрэл (эндокринологи), хүүхэд, шүдний эмчийн зөвлөгөө авах, мөн ЭХО, зүрхний бичлэг (ЭКГ), маммографи (хөхний рентген), рентген зураг авхуулах болон экспресс-лабораторид шинжилгээ өгөх боломжтой. 
Энэхүү арга хэмжээг "УБТЗ" ХНН болон "РЖД" НХН-ийн санаачилгаар, Россотрудничество агентлагтай хамтран "Миссия Добро" хүмүүнлэгийн төслийн хүрээнд зохион байгуулж байна. 

Эх сурвалж | ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10