Dark Light
Эрүүл мэнд | 2026-05-19

НҮДНИЙ ТОРЛОГ, ШИЛЭНЦРИЙН МЭС ЗАСЛЫН ЭМЧИЛГЭЭГ НЭВТРҮҮЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
АШУҮИС-ийн Монгол–Японы эмнэлэг нь их сургуулийн эмнэлгийн төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээг өргөжүүлэх, оношилгоо, эмчилгээний дэвшилтэт технологийг нутагшуулах стратеги зорилтын хүрээнд нүдний торлог, шилэнцрийн мэс заслын тусламж үйлчилгээг амжилттай нэвтрүүллээ.
Ингэснээр торлогийн хуурал, шилэнцрийн цус харвалт, чихрийн шижингийн шалтгаант ретинопати, шар толбоны цоорол зэрэг хараа алдалт, сохролд хүргэж болзошгүй торлог, шилэнцрийн эмгэгүүдийн үед мэргэшсэн, нотолгоонд суурилсан мэс заслын тусламж үйлчилгээг их сургуулийн эмнэлэгт үзүүлэх боломж бүрдэж байна.
Энэхүү шинэ тусламж үйлчилгээ нь нүдний нарийн мэргэжлийн оношилгоо, эмчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлчлүүлэгчийг эх орондоо чанартай, аюулгүй тусламж авах боломжийг өргөжүүлэхэд чухал алхам юм.
АШУҮИС-ийн Монгол–Японы эмнэлэг их сургуулийн эмнэлгийн үүрэг, хариуцлагын хүрээнд дэвшилтэт технологи, мэргэшсэн тусламж үйлчилгээг үе шаттайгаар нэвтрүүлж, иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахын төлөө ажиллаж байна. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10