Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнуудтай уулзлаа.

Өнөөдөр улсын хэмжээнд 4,900 гаруй эрүүл мэндийн байгууллагад 67.3 мянган ажилтан 3.6 сая иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Мөн 220 гаруй Өрхийн эрүүл мэндийн төв нийт хүн амын 70 орчим хувь буюу 2.2 сая гаруй иргэнд анхан шатны тусламж үйлчилгээг хүргэн ажиллаж байна.

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар уулзалтыг нээж хэлсэн үгэндээ: Эрүүл мэндийн салбарын хөгжилд хувийн хэвшил болон өрхийн эрүүл мэндийн төвүүд онцгой үүрэгтэй. Иргэдэд чанартай, хүртээмжтэй, орчин үеийн тусламж үйлчилгээг хүргэхийн зэрэгцээ эмч, эмнэлгийн ажилтнуудын нийгмийн баталгаа, хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх чиглэлд бодит үр дүнтэй ажлуудыг үе шаттай хэрэгжүүлнэ.
Мөн Монгол хүн эх орондоо дэлхийн түвшний эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг авах боломжийг бүрдүүлэхийн төлөө ажиллах болно гэв.

АДМИН






Эрүүл мэнд







