Сүүлийн 24 цагт улаанбурханы халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй тухай ХӨСҮТ-өөс мэдээллээ.
Улсын хэмжээнд улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 15.121 байгаагаас 12.101 нь нийслэлд, 3015 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Одоогоор 71 хүн эмнэлэгт эмчлүүлж байгаагаас нийслэлд 35, орон нутагт 36 хүн эмчлүүлж байна. Үүнээс:
хөнгөн оноштой - 8, дунд оноштой 63 хүн байна.
Харин насны бүлгээр нь авч үзвэл 10-14 насны хүүхдүүд хамгийн өндөр буюу 5363 тохиолдол бүртгэгджээ.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлээрэй. Хэрвээ улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалахыг зөвлөж байна.
Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлэхийг мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа.

АДМИН







Эрүүл мэнд






