Dark Light
Эрүүл мэнд | 2026-05-27

ГССҮТ-Д ТЭРГЭНЦЭР, ТУСЛАХ ХЭРЭГСЭЛ ХАНДИВЛАЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Тайванийн Тайпэйн Худалдаа, эдийн засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын төлөөлөгч Ван Кай-Ю, дэд консул Софи Жан нар энэ сарын 26-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд зочилж, эмнэлгийн тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай тэргэнцэр болон туслах хэрэгслийг хандивлалаа.
Тайванийн иргэдийн халуун сэтгэлийн хандив болох энэхүү хэрэгслийг Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал Э.Галбадрах тэргүүтэй удирдлагын баг, эмч мэргэжилтнүүдийн төлөөлөл хүлээн авсан бөгөөд чин сэтгэлийн талархал илэрхийлж, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.
Тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, эмнэлгийн хэрэгслийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд тэргэнцэр болон туслах хэрэгслийг ГССҮТ-ийн Яаралтай тусламжийн тасаг, Хүүхдийн мэс заслын тасагт хуваарилахаар болсон байна.
Яаралтай тусламжийн тасагт өдөрт 450-500 орчим хүн үйлчлүүлдэг ГССҮТ-ийн тусламж үйлчилгээний чухал хэрэгслийн нэг болох тэргэнцрийн тоог нэмж, шинэчилснээр мөчдийн хугарал, тулгуур эрхтний гэмтэл, хүнд бэртэлтэй үйлчлүүлэгчид үзүүлэх тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10