Dark Light
Эрүүл мэнд | 2026-05-28

ДЭМБ: БНАКУ-Д ЭБОЛА ВИРУСИЙН ДЭГДЭЛТ МАШ ӨНДӨР

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс болон Уганда улсад Эбола вируст өвчний дэгдэлт үргэлжилж, тохиолдлын тоо нэмэгдэн, хил дамнасан халдвар дамжих эрсдэл нэмэгдэж байна.
2026 оны 5 дугаар сарын 24-ний байдлаар:
  • БНАКУ-д сэжигтэй 906 тохиолдол, үүнээс 223 нас баралт бүртгэгдсэн.
  • Лабораториор батлагдсан 105 тохиолдол, үүнээс 10 нас баралт мэдээлэгдсэн.
  • Уганда улсад батлагдсан 7 тохиолдол, 1 нас баралт бүртгэгдсэн.
  • ДЭМБ дэгдэлтийн эрсдэлийг БНАКУ-д “маш өндөр”, бүс нутгийн түвшинд “өндөр” гэж үнэлсэн байна.
Эбола вируст өвчин нь халдвартай хүний цус, биеийн шингэн, бохирдсон эд зүйлстэй шууд хавьтах замаар халдварлах эрсдэлтэй.
Иргэдэд өгөх зөвлөмж
Гадаад улс оронд зорчихдоо халдвар бүртгэгдсэн бүс нутагт очихоос зайлсхийх, эрүүл мэндийн байгууллагын албан ёсны мэдээллийг тогтмол авахыг зөвлөж байна.
 

Эх сурвалж | ХӨСҮТ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10