Dark Light
Эрүүл мэнд | 2026-06-09

ЧИХЭНД ГАДНЫН БИЕТ ОРСОН ҮЕД АВАХ АРГА ХЭМЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Чихэнд гаднын биет орсон тохиолдолд сандралгүй, зөв арга хэмжээ авах нь хүндрэлээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Буруу оролдлого хийх нь чихний сувгийг гэмтээх, үрэвсэл үүсгэх, сонсголд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байдаг.

1. Өвчтөнийг тайвшруулах

  • Хүүхэд болон насанд хүрэгчийг тайван байлгаж, чихэнд хүрч оролдохгүй байхыг анхааруулна.

2. Чихийг ажиглах

  • Гаднын биет харагдаж байгаа эсэхийг болгоомжтой шалгана.

3. Толгойг зөв байрлуулах

  • Гаднын биет орсон чихийг доош харуулан толгойг хазайлгаж барина.
  • Зарим жижиг биет өөрөө гарч ирэх боломжтой.

4. Амьд шавж орсон бол

  • Бүлээн ургамлын тос эсвэл оливын тосноос хэдэн дуслыг чихэнд хийж шавжийг хөдөлгөөнгүй болгоно. Дараа нь эмчид хандана.

5. Мэргэжлийн эмчид үзүүлэх

  • Гаднын биет гараагүй, эсвэл өвдөлт, таагүй зовуурь үргэлжилж байвал Чих, хамар, хоолойн эмчид яаралтай үзүүлнэ.
Чих, хамар, хоолойн мэс заслын тасгийн эрхлэгч, АУ-ны магистр, клиникийн профессор, зөвлөх зэргийн эмч С.Бямбасүрэн

Эх сурвалж | Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.13-15
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19, 20
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19-21
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16