Dark Light
Эрүүл мэнд | 2026-06-25

ХСҮТ-ИЙН ЭМЧ НАР УВС АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Хавдрын оношилгоо, эмчилгээг иргэдэд ойртуулах томоохон алхмын хүрээнд Хавдар судлалын үндэсний төвийн нарийн мэргэжлийн эмч нарын баг Увс аймагт ажиллаж байна. Тус багийн эмч нар болон "Мед Монгол" ХХК-ийн төлөөллийг аймгийн удирдлагууд хүлээн авч уулзан, хамтын ажиллагааны явц, цаашдын зорилт, хэрэгжүүлэх ажлуудын талаар санал солилцов.
Увс аймаг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 21 дүгээр тогтоолоор баталсан "Хавдрын эсрэг" төслийг 2024-2028 онд үе шаттай хэрэгжүүлж байгаа бөгөөд зөвхөн эхний хоёр жилд нийт 2.5 тэрбум төгрөгөөс давсан санхүүжилтийг батлаад байна. Энэ нь орон нутгийн хавдрын тусламж үйлчилгээг шинэ шатанд гаргах бодит хөрөнгө оруулалт болж буй юм.
Төслийн хүрээнд Хавдар судлалын үндэсний төвийн 10 гаруй нарийн мэргэжлийн эмч Увс аймагт ажиллаж, иргэдэд үзлэг, оношилгоо, мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлэхээс гадна орон нутгийн эмч, мэргэжилтнүүдэд сургалт зохион байгуулж, эмчилгээний шинэ арга барил, туршлагаа хуваалцаж байна.
Энэхүү хамтын ажиллагааны үр дүнд хавдрыг эрт илрүүлэх боломж нэмэгдэж, оношилгоо, эмчилгээний чанар, хүртээмж сайжрахын зэрэгцээ Увс аймгийн иргэд заавал нийслэлийг зорихгүйгээр өөрийн орон нутагтаа нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ авах боломж бүрдэж байна. Эрүүл мэндийн салбарын энэхүү бодит хөрөнгө оруулалт нь зөвхөн өнөөдрийн эмчилгээ бус, ирээдүйд орон нутгийн эмч нарын чадавхыг бэхжүүлж, иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээний чанарыг тогтвортой дээшлүүлэхэд чиглэсэн урт хугацааны үр өгөөжтэй төсөл болж байгаагаараа онцлогтой.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.13-15
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19, 20
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19-21
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16