Dark Light
Эрүүл мэнд | 2026-07-09

БАМБАЙ БУЛЧИРХАЙН ЛАЗЕР АБЛАЦИ ЭМЧИЛГЭЭГ НЭВТРҮҮЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Дотоод шүүрлийн мэс заслын баг хамт олон бамбай булчирхайн зангилааг эмчлэх хамгийн бага инвазив, орчин үеийн лазер аблаци (Laser Ablation) эмчилгээний аргыг Монгол Улсад анх удаа нэвтрүүлж, анхны эмчилгээг амжилттай хийлээ.
Лазер аблаци нь хэт авиан оношилгооны хяналтын дор нарийн ширхэгтэй зүүгээр лазерын энергийг зангилаанд хүргэн, эмгэг эдийг дулааны аргаар агшаан эмчлэх дэвшилтэт технологи юм. Энэхүү арга нь зөвхөн эмгэг эдэд үйлчилж, эрүүл эдийг аль болох хадгалдгаараа онцлог бөгөөд олон улсын эмнэлзүйн практикт өргөн хэрэглэгдэж байна.
Шинэ технологийг амжилттай нэвтрүүлснээр Монгол Улсын иргэд дэлхийн жишигт нийцсэн, орчин үеийн, аюулгүй эмчилгээг эх орондоо авах боломж бүрдэж, бамбай булчирхайн зангилааны эмчилгээний чанар, хүртээмжийг шинэ шатанд гаргаж байна.
Улсын нэгдүгээр төв эмнэлэг нь иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг тасралтгүй сайжруулж, дэлхийн жишигт нийцсэн шинэ технологи, инновацыг нутагшуулах чиглэлээр тууштай ажиллаж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16