Dark Light
Эрүүл мэнд | 2026-07-10

ХҮҮХДҮҮД ЯАГААД НАРШДАГ ВЭ?

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Наршилт нь нарны хурц тусгал болон өндөр температурын нөлөөгөөр биеийн дулаан зохицуулах үйл ажиллагаа алдагдаж, биеийн халуун аюултай хэмжээнд нэмэгдэх эмгэг юм.
Цаг алдалгүй арга хэмжээ авахгүй бол тархи, зүрх, бөөр зэрэг амин чухал эрхтний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, амь насанд аюултай хүндрэл үүсгэх эрсдэлтэй.
Ялангуяа нярай, бага насны хүүхэд, өндөр настан, жирэмсэн эмэгтэй, архаг хууч өвчтэй хүмүүс наршилтад өртөх эрсдэл өндөр байдаг.
Халуун өдрүүдэд наршилтаас сэргийлэх зөвлөмж : 
  • Цангахыг хүлээлгүй ус болон шингэнээ ойр ойрхон ууж, шингэний алдагдлаас сэргийлээрэй.
  • Нарны хурц тусгал хамгийн их байдаг 11:00–16:00 цагийн хооронд гадаа удаан байхгүй байхыг зөвлөж байна.
  • Гадуур гарахдаа өргөн хүрээтэй малгай өмсөж, шүхэр хэрэглэн, нимгэн, сул, цайвар өнгийн хувцас сонгоорой.
  • Нярай болон бага насны хүүхдийг нарны шууд тусгалд удаан байлгахгүй, халуун автомашин болон битүү орчинд ганцааранг нь хэзээ ч бүү орхи.
  • Хэрэв өндөр халуурах, толгой хүчтэй өвдөх, толгой эргэх, дотор муухайрах, бөөлжих, ухаан балартах, таталт өгөх зэрэг шинж тэмдэг илэрвэл тухайн хүнийг нэн даруй сэрүүн газар шилжүүлж, биеийг нь хөргөөд яаралтай эмнэлгийн тусламж авч, эмчид хандана уу. 


Эх сурвалж | Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16