Dark Light
Эрүүл мэнд | 2026-07-13

БАЯРЫН ӨДРҮҮДЭД ХӨСҮТ БЭЛЭН БАЙДАЛД АЖИЛЛАЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал С.Энхболд эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдалтай газар дээр нь танилцаж, тасаг нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцан ажиллалаа. Тэрбээр халдвартын болон сүрьеэгийн клиникийн тасгууд, Эрчимт эмчилгээний тасаг, мэс заслын хагалгааны хэсэг, вакцины агуулахын үйл ажиллагаатай танилцаж, эмнэлгийн тусламж, үйлчилгээг тасралтгүй, чанартай хүргэх, эмийн болон эмнэлгийн хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх, халдварын сэргийлэлт, бэлэн байдлыг ханган ажиллах чиглэлээр холбогдох албан хаагчдад үүрэг, зөвлөмж өгчээ.

Шалгалтын үеийн байдлаар ХӨСҮТ-д нийт 234 үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлж байгаагаас:

  • Халдвартын клиникийн тасгуудад – 163
  • Сүрьеэгийн клиникийн тасгуудад – 62
  • Эрчимт эмчилгээний тасагт зургаа, хөнгөвчлөх эмчилгээний тасагт нэг үйлчлүүлэгч эмчлүүлж байна.

ХӨСҮТ-өөс мэдээлснээр, Үндэсний их баяр наадмын баяр, амралтын өдрүүдэд эмнэлэг өндөржүүлсэн бэлэн байдлыг ханган ажиллаж, иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээг тасралтгүй, хэвийн зохион байгуулж байгаа аж.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16