Хоолны хордлого нь богино хугацаанд хүндэрч, шингэн алдалт болон бусад хүндрэл үүсгэх эрсдэлтэй тул дараах шинж тэмдэг илэрвэл өөрийгөө эмчлэхгүй, яаралтай эмчид хандаарай.
Үүнд:
- Бөөлжилт, суулгалт 24 цагаас дээш үргэлжлэх
- 38.5°C ба түүнээс дээш халуурах
- Цустай суулгах
- Шингэн алдалтын шинж илрэх:
- Шингэн ууж чадахгүй болох
- Ам хатах
- Нүд хонхойх
- Шээсний хэмжээ эрс багасах
- Толгой эргэх, бие сулрах
Нярай хүүхэд, жирэмсэн эмэгтэй, өндөр настан, архаг хууч өвчтэй хүн хоолны хордлогын шинж тэмдэг илэрсэн даруйд цаг алдалгүй эмнэлэгт хандаж, эмчийн үзлэгт хамрагдаарай.
Антибиотик болон бусад эмийг эмчийн зааваргүйгээр дур мэдэн хэрэглэхээс зайлсхийж, хангалттай шингэн нөхөж, эмчийн зөвлөгөөг дагаж мөрдөөрэй.
АДМИН







Эрүүл мэнд






