Глобал сангийн дэмжлэгтэй санхүүжилтээр Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Сүрьеэгийн клиникийн Олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн тасгийн барилгын засвар, механик агааржуулалтын системийн шинэчлэлийн ажлыг бүрэн дуусгаж, ашиглалтад орууллаа.
Ингэснээр олон эмэнд тэсвэртэй сүрьеэтэй үйлчлүүлэгчид олон улсын халдварын сэргийлэлт, хяналтын шаардлагад нийцсэн аюулгүй, тав тухтай орчинд тусламж, үйлчилгээ авах нөхцөл бүрдэж, эмнэлгийн ажилтнуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, үйлчилгээний чанар шинэ шатанд хүрлээ.
АДМИН







Эрүүл мэнд





