УИХ-ын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын 2023 онд анх санаачлан хэрэгжүүлж эхэлсэн "ЭРҮҮЛ ДАРХАН” хөтөлбөр гурав дахь жилдээ амжилттай үргэлжилж байна.
"ЭРҮҮЛ ДАРХАН” хөтөлбөрийн хүрээнд “Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн эмч нар болон “Зүрх мартахгүй” төсөл, Сөүл хотын И Хуа их сургуулийн эмнэлгийн эмч нар Дархан, Шарын гол, Орхон, Хонгор сумын эрүүл мэндийн төвүүдэд үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийнэ.
2024 онд Дархан-Уул аймаг Сөүл хотын И Хуа их сургууль хамтран ажиллахаар болж гурван талт гэрээ байгуулсан нь өдгөө амжилттай үргэлжилж байна. Тус гэрээний үр дүнд Дарханчууд үзлэг оношилгоонд хамрагдаж өндөр өртөгтэй мэс заслыг БНСУ-д хийлгэж байжээ.

АДМИН







Эрүүл мэнд





