Бидний өдөр тутмын хоол хүнсэнд агуулагдах илүүдэл давс нь олон төрлийн өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг.
Давс хэтрүүлэн хэрэглэх нь:
- Цусны даралт ихсэх
- Зүрх, судасны өвчин
- Тархины харвалт
- Бөөрний өвчин
- Ходоодны хавдар
- Ясны сийрэгжилтийн эрсдэлийг нэмэгдүүлдэг.
Давсны хэрэглээгээ бууруулах энгийн зөвлөмж:
- Хоолондоо давс бага нэмэх
- Давс, натри ихтэй боловсруулсан хүнсний хэрэглээг багасгах
- Шинэ ногоо, жимсийг түлхүү хэрэглэх
- Хоолны амтыг давсаар бус, саримс, сонгино, нимбэг, төрөл бүрийн амтлагчаар орлуулах
Өдөр бүрийн жижиг өөрчлөлт таны зүрх, бөөр болон бүх биеийн эрүүл мэндийг хамгаална.

АДМИН







Эрүүл мэнд





