Шумуулаар дамжих халдварын тандалт судалгаа хийгдэж байна. Тандалт судалгааны явцад зорилтот бүлгийн хүн амаас асуумж судалгаа авч, шумуулаар дамжих халдварын талаарх мэдлэг, хандлагыг үнэлэх, эрсдэлт бүлгийн хүн амаас цус, ийлдэс цуглуулан халдваржилтыг тогтоох зорилгоор шинжилгээ авч байна.
Орон нутгийн оршин суугчид болон аялагчдад зоонозын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэх зурагт хуудас, гарын авлага тараан, мэдээлэл өгч ажиллалаа.
Мөн Хяргас нуур, Увс нуур, Ачит нуур зэрэг газруудаас 1001 шумуул цуглуулаад байна.
Тус тандалт судалгаа 2026 оны 08 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл үргэлжилж, Баян-Өлгий, Ховд аймгийн гол, нууруудад хийгдэнэ.
|
Эх сурвалж
| Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төв
|
АДМИН







Эрүүл мэнд





