“Эх хүүхдийн эрүүл мэндийн төлөө” уриан дор зохион байгуулагдсан энэ жилийн “ТАЛЫН САЛХИ” олон улсын мото наадмын хүрээнд өрнүүлсэн хандивын аяны үр дүнд хүүхдийн эмчилгээний аюулгүй байдал, чанарыг сайжруулахад ашиглах хоёр ширхэг амин үзүүлэлт хянах мониторыг Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд өнөөдөр албан ёсоор хүлээлгэн өглөө.
Хандивласан амин үзүүлэлт хянах мониторуудыг ЭХЭМҮТ-ийн Бөөр, дотоод шүүрэл эмгэг судлалын тасагт ашиглах бөгөөд хүүхдийн биеийн байдлын өөрчлөлтийг тасралтгүй хянах, эрсдэлийг эрт илрүүлэх, эмчилгээний шийдвэрийг цаг алдалгүй гаргахад чухал ач холбогдолтой. Ингэснээр хүүхдийн оношилгоо, эмчилгээ, хяналтын тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулахад бодит хувь нэмэр оруулах юм.


|
Эх сурвалж
| ЭХЭМҮТ
|
АДМИН







Эрүүл мэнд





