Бидний өглөөний цайндаа өргөн хэрэглэдэг зарим хүнс бодит байдал дээр тийм ч эрүүл сонголт биш болохыг дотоод шүүрлийн эмч сануулж байна.
Хүмүүсийн идэх дуртай бэлэн сериал, хурдан чанагддаг овьёос, шарсан талх болон чихэрлэг батончик зэрэг нь эслэг багатай атлаа сахар, хүнсний нэмэлт бодис маш их агуулдаг байна. Жимс, ногоотой хослуулахгүйгээр эдгээр бүтээгдэхүүнийг тусад нь идэх нь таны эрүүл мэндэд тийм ч таатай биш аж.
Мөн хиам, зайдас, бекон зэрэг боловсруулсан махан бүтээгдэхүүнтэй сэндвич болон өндгийг өглөө бүр идэхээс татгалзахыг зөвлөв. Эдгээр бүтээгдэхүүнд давс, далд өөх тос их байхаас гадна зүрх судасны өвчин болон зарим төрлийн хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг бодис агуулагддаг байна.
Түүнчлэн өлөн элгэн дээрээ смүүти, шинэхэн шахсан жимсний шүүс уух нь хүн бүрд тохирохгүй. Жимсний шүүсэнд агуулагдах фруктоз болон хүчиллэг чанар нь зарим хүний ходоодыг цочроох эрсдэлтэй ажээ.
Мөн өглөө өлөн дээрээ чанга кофе уух нь биеийн шингэний балансыг алдагдуулж, ерөнхий биеийн байдалд сөргөөр нөлөөлдгийг анхаарууллаа. Үүний зэрэгцээ өглөөний цайндаа халуун, тос ихтэй гурилан бүтээгдэхүүн идэх нь ходоод хүндрүүлж, ачаалал өгдгийг дурджээ.








Эрүүл мэнд



