Dark Light
Эрүүл мэнд | 2026-08-05

ХОДООД ГЭДЭСНИЙ ӨВЧИН СЭДЭРСЭН ҮЕД ТАРАГ ХЭРЭГЛЭХЭЭС ЗАЙЛСХИЙХИЙГ ЗӨВЛӨЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image
Ходоод гэдэсний хурц өвчтэй хүмүүс өвчний сэдрэлийн үед тараг хэрэглэхгүй байхыг зөвлөж байна гэж Оросын хоол зүйч, шим тэжээлийн мэргэжилтэн Софья Кованова ярилцлагадаа мэдэгджээ.
 
Түүний хэлснээр, сүүний уураг болон лактоз хэрэглэдэггүй, харшилтай хүмүүс лактозгүй тараг сонгох нь зүйтэй. Харин ходоод гэдэсний өвчин сэдэрсэн үед болон хоолны хордлогын дараах үед тараг хэрэглэх нь тохиромжгүй аж.
 
Мэргэжилтний тайлбарласнаар, өвчний хурц үе шатанд тарагт агуулагдах сахар, амт оруулагч бодисууд гэдсэн дэх исэлдэлтийн процессыг нэмэгдүүлж, хий үүсэх, хэвлийгээр өвдөх зэрэг зовуурь дагуулж болзошгүй байна.
 
Мөн тарагт агуулагддаг үнэр оруулагч, будагч зэрэг хиймэл нэмэлтүүд нь үрэвссэн ходоодны салст бүрхэвчийг цочроож, таагүй мэдрэмжийг нэмэгдүүлэх эрсдэлтэй гэж хоол зүйч анхааруулжээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00