Dark Light
Эрүүл мэнд | 2026-08-07

ГҮН НОЙРСОХГҮЙ ШӨНӨ СЭРЭЭД БАЙНА УУ?

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Шөнө байнга сэрэх нь зөвхөн чимээ шуугиан, хурц гэрэл, тухгүй ор дэр, орой кофе уусантай холбоотой биш болохыг тайлбарлажээ.

Түүний хэлснээр, хамгийн түгээмэл боловч анзаарагддаггүй шалтгаануудын нэг нь далд шингэний дутагдал юм. Өдрийн турш хангалттай ус уугаагүйгээс шөнө ам цангах, ам хатах шинж илэрч болдог. Харин оройн цагаар хэт их шингэн уувал шөнө олон дахин бие засах шаардлага гарч, нойр тасалдах эрсдэлтэй аж.

Мөн нуруу, үе мөчний байнгын хөнгөн өвдөлт, гэдэс базлах, ходоодны хүчил сөргөө урсах, элэг орчмын тавгүй мэдрэмж зэрэг далд өвдөлт, дотоод эрхтний үйл ажиллагааны өөрчлөлтүүд нь шөнийн цагаар хүчтэй мэдрэгдэж, хүнийг сэрээж болзошгүй гэжээ.

Түүнчлэн архаг стресс, түгшүүр нь шөнө байнга сэрэх бас нэг гол шалтгаан болохыг эмч онцолсон байна. Удаан үргэлжилсэн сэтгэлзүйн ачаалал нь кортизол, адреналин зэрэг дааврын түвшнийг өөрчилж, улмаар ойр ойрхон сэрэх, хар дарж зүүдлэх, нойр тасалдах зэрэг шинж тэмдэг илэрдэг аж.

Эмчийн зөвлөснөөр, дээрх асуудал удаан хугацаанд үргэлжилбэл өөрөө эмчлэх гэж оролдохоос илүүтэй мэргэжлийн эмчид үзүүлж, шалтгааныг нарийн тодруулах нь зүйтэй байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00