Усанд орохдоо ашигладаг бие угаагчаа буруу арчилж, удаан хугацаагаар хэрэглэх нь нян, бичил биетэн үржих таатай орчин бүрдүүлэх эрсдэлтэй байна.
ОХУ-ын хавдар судлаач Владимир Ивашков энэ талаар өөрийн “Telegram” сувгаар мэдээлжээ. Тэрээр бие угаагчаа 1-2 сар тутамд солихыг зөвлөсөн байна.
Мөн шүршүүрт орсны дараа угаагчаа сайтар хатаах шаардлагатайг анхааруулжээ. Учир нь дулаан, чийглэг орчинд Pseudomonas aeruginosa зэрэг зарим төрлийн эмгэг төрүүлэгч нян хурдан үржих боломжтой аж.
Түүнчлэн алчуурыг ч мөн бүрэн хатааж хэрэглэхийг зөвлөсөн байна. Алчуур чийгтэй хэвээр удах тохиолдолд гэдэсний нян зэрэг төрөл бүрийн бичил биетэн үржих эрсдэлтэй гэнэ.
Мэргэжилтний хэлснээр, алчуурыг хэр ойрхон угаахаас илүүтэй угаасны дараа бүрэн хатаах нь чухал бөгөөд агаар сайн нэвтрэхээр дэлгэж өлгөх хэрэгтэй байна.





Эрүүл мэнд



