Монгол Улсын Эрүүл мэндийн яам, БНСУ-ын Эрүүл мэнд, халамжийн яам хоорондын 4 дэх удаагийн цахим уулзалт өнөөдөр боллоо.
Уулзалтад Монголын талаас Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр, холбогдох газрын удирдлагууд оролцлоо.
БНСУ-ын талаас Эрүүл мэнд, халамжийн яамны Олон улсын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хэлтсийн дарга Жу Чул тэргүүтэй албаны төлөөлөл болон Солонгосын эрүүл мэндийн хөгжлийн хүрээлэн (KHIDI)-ийн төлөөлөл оролцов.
Уулзалтаар хоёр улсын эрүүл мэндийн яамд хоорондын зөвлөлдөх уулзалтыг сэргээх, эмнэлгийн мэргэжилтнүүдийг БНСУ-д сургах, Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчтөнүүдийг БНСУ-д эмчлүүлэх, телемедицин, цахим эрүүл мэнд, эмийн чанар, худалдан авалт, зохицуулалтын чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцлээ.
АДМИН







Эрүүл мэнд


