Оройн цагаар гаргадаг зарим буруу зуршил нь урт хугацаандаа тархинд цус харвах эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг судлаач Лиз Вейс болон Росанна Раст нар "Eating Well" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа анхааруулжээ.
Лиз Вейсийн хэлснээр оройн хоолонд хүргэлтийн хоол, пицца, хагас боловсруулсан бүтээгдэхүүн гэх мэт давс ихтэй хүнс тогтмол хэрэглэх нь судасны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг байна. Цусны даралт ихсэх өвчтэй эсвэл давсанд мэдрэг хүмүүс натри ихтэй хоол байнга идэхэд цусны даралтаа хянахад хүндрэлтэй болдог.
Тиймээс харвах эрсдэлийг бууруулахын тулд, ялангуяа оройн хоолонд давс багатай хүнс сонгохыг тэрээр зөвлөв. Мөн оройн цагаар чихэртэй хоол, ундаанаас татгалзах нь зүйтэй. Энэ нь сахрын өдөр тутмын хэрэглээг ихэсгэж, урт хугацаандаа цус харвалт, даралт ихсэлт, таргалалт болон чихрийн шижингийн 2-р хэв шинж үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг.
Үүнээс гадна урт ажлын өдрийн дараа буйдан дээрээ хэт их суунгаа амрах нь хөдөлгөөний дутагдалд оруулдаг байна. "Хэрэв та өдрийн ихэнх хугацааг сууж өнгөрөөсөн бол оройг нь бас л сууж өнгөрөөх нь зүрх судасны эрүүл мэндээ дэмжих боломжийг алдаж байна гэсэн үг" гэж Лиз Вейс онцолжээ.
Харин хоолшуулж судлаач Росанна Раст унтахын өмнө согтууруулах ундаа ууж амрах зуршлаас татгалзахыг зөвлөж байна. Алкоголь нь цусны даралтыг ихэсгэж, судасны байдалд сөргөөр нөлөөлөн, биед үрэвсэл үүсгэх эрсдэлтэй. Мөн оройн цагаар согтууруулах ундаа хэрэглэх нь нойр сарниулдаг бөгөөд бүтэн, сайн унтаж амрах нь урт насалж, цус харвалтаас урьдчилан сэргийлэхэд нэн чухал юм.







Эрүүл мэнд


