Dark Light
Эрүүл мэнд | 2026-08-13

ШОШГОО УНШИХ НЬ ЯАГААД ЧУХАЛ ВЭ?

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Хүнсний бүтээгдэхүүний шошго нь тухайн бүтээгдэхүүнд ямар шим тэжээл, хэр хэмжээний сахар, давс, өөх тос агуулагдаж байгааг мэдэх хамгийн чухал мэдээлэл юм. Тиймээс хүнс худалдан авахдаа зөвхөн үнэ, савлагаа, харагдах байдалд нь бус шошго дээрх мэдээллийг уншиж, өөрт тохирсон зөв сонголт хийх нь чухал.
Шошгыг зөв уншиж, бүтээгдэхүүний мэдээллийг хооронд нь харьцуулан сонгож хэвших нь илүүдэл сахар, давс, өөх тосны хэрэглээг хянах, өдөр тутмын хооллолтоо эрүүл, зохистой байлгах энгийн боловч чухал дадал юм.
 
ШОШГО ДЭЭР ЮУГ АНХААРАХ ВЭ?
Хүнсний бүтээгдэхүүн сонгохдоо дараах шим тэжээлийн мэдээллийг анхаарч үзээрэй.
ураг
  •   Илчлэг
  •   Сахрын хэмжээ
  •   Давс буюу натрийн хэмжээ
  •   Нийт болон ханасан өөх тос
  •   Эслэг
Эдгээр мэдээллийг харьцуулж үзсэнээр ижил төрлийн бүтээгдэхүүнээс сахар, давс, ханасан өөх тос багатай, шим тэжээлийн хувьд илүү тохиромжтой бүтээгдэхүүнийг сонгох боломжтой.
Ялангуяа чихрийн шижин, цусны даралт ихсэлт, илүүдэл жин, зүрх судасны болон бөөрний өвчтэй хүмүүс хүнсний бүтээгдэхүүний шошгыг тогтмол уншиж хэвших нь хооллолтоо зөв зохицуулахад чухал ач холбогдолтой.
Иймээс хүнсний бүтээгдэхүүн худалдан авах бүрдээ шошго дээрх мэдээллийг уншиж, өөр хооронд нь харьцуулан, өөрийн хэрэгцээ болон эрүүл мэндийн онцлогт тохирсон бүтээгдэхүүнийг сонгож хэвшээрэй. 

Эх сурвалж | Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00