Хоол зүйч Лорен Манакер нэг долоо хоногийн турш өдөр бүр брокколи хэрэглэж, өөрт гарсан өөрчлөлтөө хуваалцжээ.
Тэрбээр брокколи нь илчлэг багатай хэдий ч С, К, А аминдэм, фолийн хүчил болон калигаар баялаг тул эрүүл мэндэд олон талын ач тустайг онцолсон байна.
Долоо хоногийн турш брокколи орсон төрөл бүрийн хоол хэрэглэсний дараа түүний хоол боловсруулах үйл ажиллагаа сайжирч, гэдэс дүүрэх нь багасаж, бие засах байдал тогтмолжсон аж. Үүнийг брокколид агуулагддаг эслэгтэй холбон тайлбарлажээ.
Мөн туршилтын төгсгөлд арьсны байдал нь мэдэгдэхүйц сайжирсан байна. Брокколид агуулагддаг С аминдэм нь арьсны уян хатан, өнгөлөг байдлыг хадгалахад чухал үүрэгтэй коллагены нийлэгжилтийг дэмждэг аж.
Түүнчлэн брокколид агуулагддаг сульфорафан хэмээх антиоксидант нь чөлөөт радикал болон хүрээлэн буй орчны нөлөөнөөс арьсыг хамгаалахад тустай байж болохыг хоол зүйч онцолжээ.
Гэхдээ тэрбээр зөвхөн нэг төрлийн хүнсээр хооллох моно дэглэмээс зайлсхийж, шим тэжээлийн хувьд тэнцвэртэй хооллолтыг баримтлахыг зөвлөсөн байна.







Эрүүл мэнд




