Dark Light
Эрүүл мэнд | 2026-08-16

ПРОФЕССОР ИЛ ЖҮН МҮН ЭХЭМҮТ-ИЙН ХҮНДЭТ ПРОФЕССОР БОЛЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсад хүүхдийн сонсгол сэргээх дэвшилтэт эмчилгээний технологийг нэвтрүүлэхэд хувь нэмэр оруулсан БНСУ-ын Samsung Medical Center-ийн Чих, хамар, хоолойн мэс заслын тасгийн профессор Ил Жүн Мүн-ыг ЭХЭМҮТ-ийн хүндэт профессор цолоор өргөмжиллөө.
Профессор Ил Жүн Мүн 2025 онд ЭХЭМҮТ-д хүүхдэд арьсан доорх BAHA суулгацын мэс заслыг амжилттай хийж, Монгол Улсад сонсгол сэргээх дэвшилтэт эмчилгээний технологийг нэвтрүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан юм.
Түүнээс хойш ЭХЭМҮТ-ийн эмч, мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж, орчин үеийн дурангийн болон мэс заслын арга техник, сонсгол сэргээх мэс засал, чихний суулгац, BAHA суулгац, хүүхдийн толгой, хүзүүний мэс заслын чиглэлээр сургалт, дадлага зохион байгуулж байна.
Мөн ЭХЭМҮТ-ийн эмч нарыг БНСУ-ын Samsung Medical Center-т 30–45 хоногийн хугацаатай мэргэжил дээшлүүлэх сургалт, дадлагад хамруулах, эрдэм шинжилгээ, судалгааны ажилд хамтран оролцох, мэргэжлийн арга зүйн дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж байна.
Профессор Ил Жүн Мүнийг хүндэт профессороор өргөмжилсөн үйл ажиллагаа нь Хүүхдийн мэс заслын 70 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд ЭХЭМҮТ болон БНСУ-ын Samsung Medical Center хоорондын эмнэлзүйн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэж байна.
 
 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00