Хоол зүйч Малина Малкани зарим төрлийн өвчтэй хүмүүс гадилны хэрэглээнд илүү анхаарах шаардлагатайг зөвлөжээ.
Түүний хэлснээр, бөөрний дутагдлын төгсгөлийн шатанд байгаа хүмүүс гадил дахь калийн өндөр агууламжийн улмаас хэтрүүлэн хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Мөн чихрийн шижинтэй хүмүүс гадилд агуулагдах байгалийн сахарын хэмжээг анхаарч, хэрэглээгээ тохируулах шаардлагатай аж.
Цочромтгой гэдэсний хам шинжтэй хүмүүст бүрэн болсон гадилаас илүү ногоовтор, дутуу боловсорсон гадил сонгохыг зөвлөсөн байна.
Харин дээрх асуудалгүй хүмүүсийн хувьд өдөрт нэг гадил идэх нь ерөнхийдөө аюулгүй гэжээ. Гэхдээ хоолны дэглэмээ олон төрөл байлгаж, эслэг болон шим тэжээлээ зөвхөн нэг хүнснээс бус төрөл бүрийн эх үүсвэрээс авах нь чухал гэдгийг онцолсон байна.







Эрүүл мэнд




