Хэт халуун цай, кофе уух нь нарийнтах өвчин буюу улаан хоолойн хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг Их Британийн эрдэмтэд тогтоожээ
Их Британид хийгдсэн шинэ судалгаагаар цай, кофе зэрэг ундааг тогтмол хэт халуунаар нь уух нь улаан хоолойн хорт хавдар тусах эрсдэлийг дагуулдаг болохыг анхаарууллаа. Оксфордын их сургуулийн эрдэмтэд бараг 1 сая орчим (977,282) дунд насны хүмүүсийг хамарсан дэлхийн хамгийн том хэмжээний судалгааг хийж, энэхүү хамаарлыг албан ёсоор баталгаажуулсан аж.
Судалгаагаар ундааг "хэт халуун" уудаг хүмүүс "бүлээн" уудаг хүмүүстэй харьцуулахад улаан хоолойн хорт хавдраар өвчлөх эрсдэл нь 3 дахин өндөр байжээ. Учир нь буцалж буй халуун шингэн нь ходоод руу очих замдаа улаан хоолойн салст бүрхүүлийн эсүүдийг түлж, гэмтээдэг байна.

санамж:
- Сүү нэмэх нь хангалтгүй: Халуун цай, кофенд сүү нэмэх нь температурыг ялимгүй бууруулдаг ч хэт халуун хэвээр байх магадлал өндөр тул шууд уухаас татгалзах хэрэгтэй.
- Өдөрт 6-аас олон аяга халуун ундаа: Судалгаагаар өдөрт 6 буюу түүнээс дээш удаа хэт халуун ундаа уух нь эрсдэлийг улам бүр нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ.
- Амны мэдрэмж хуурамч байж болно: Залуучуудын дунд хийсэн туршилтаар ихэнх хүмүүс ундааг 70°C хүрч байж л "хэт халуун байна" гэж мэдэрдэг нь тогтоогдсон. Энэ нь бид улаан хоолойгоо гэмтэж байгааг анзааралгүй уусаар байдаг гэсэн үг юм.
- Эрсдэл бага ч сэрэмжлэх хэрэгтэй: Хэдийгээр энэ төрлийн хорт хавдар тусах нийт магадлал бага (Их Британид хүн амын 1 орчим хувь) боловч хэт халуун ундаа уухаа болиход л улаан хоолойн хорт хавдрын 10 тохиолдол тутмын 1-2-оос бүрэн сэргийлэх боломжтой гэнэ.
ТАТАР МАЙДАР





Эрүүл мэнд



