Dark Light
Эрүүл мэнд | 2026-09-12

УНТЭ ЭМЧИЛГЭЭНИЙ РОБОТТОЙ БОЛЛОО

СЭТГҮҮЛЧ | Г.ГАНЦЭЦЭГ
Image

Улсын Нэгдүгээр төв эмнэлэг дэлхийн анагаах ухааны салбарын дэвшилтэт технологийг үйлчилгээндээ нэвтрүүлэх, ард иргэдэд хүртээмжтэй, чанартай үйлчилгээ хүргэх зорилт тавин ажиллаж байна.  
Тэгвэл энэ хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар БНСУ-ын Meerecompany-ийн зохион бүтээсэн “Revo-I” робот мэс заслын системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, нээлтээ хийжээ. 
Энэ роботыг эмч удирдаж эрхтэнийг ялгах зүсэх, тайрах, оёх гэх мэт нарийн үйлдлүүдийг хийх боломжтой юм. Олон улсад энэ роботыг урологи боюу шээс бэлгийн замын мэс засалд ашиглаж иржээ. Түрүү булчирхай, бөөрний хорт хавдар, бөөр шээсний замын бусад мэс засалд тус роботыг ашиглан хүний гараас илүү жижиг орон зайд нарийн хөдөлгөөн хийлгэдэг байна. 

 

 


Эх сурвалж | ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19