Dark Light
Эрүүл мэнд | 2026-09-15

ТАЙВАНИИ НОРДХОФФ САН МОНГОЛ ХҮҮХДҮҮДЭД ИНЭЭМСЭГЛЭЛ БЭЛЭГЛЭЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Тайваний Нордхофф сан болон Чан Гэн эмнэлгийн хамтарсан баг 16 дахь жилдээ Монгол хүүхдүүдэд шинэ инээмсэглэл бэлэглэж байна

Тайваний Нордхоффын гавал, нүүрний сан (Noordhoff Craniofacial Foundation) нь Тайваний Чан Гэн эмнэлгийн эмнэлгийн багтай хамтран Монгол Улсад 16 дахь жилдээ уруул, тагнайн төрөлхийн сэтэрхийтэй хүүхдүүдэд үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо, мэс заслын эмчилгээг амжилттай зохион байгуулж, олон бяцхан хүүхдүүдэд эрүүл мэнд, гоо сайхан, амьдралын итгэл найдвар буюу "инээмсэглэл" бэлэглэсээр байна.

Тайваний Нордхоффын гавал, нүүрний сан нь Тайваний Чан Гэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын багтай хамтран Монгол Улсын Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд (ЭХЭМҮТ) уруул, тагнайн сэтэрхийн эмгэгтэй хүүхэд багачуудад үнэ төлбөргүй mэс засал, үзлэг оношилгоо хийх хүмүүнлэгийн ажлыг амжилттай зохион байгууллаа. Энэхүү хүмүүнлэгийн аян нь 16 дахь жилдээ тасралтгүй хэрэгжиж байгаа бөгөөд энэ удаагийн хамтарсан эмнэлгийн баг нийт 34 өвчтөнд нарийвчилсан үзлэг, оношилгоо хийж, уруул, тагнайн сэтэрхийтэй 20 хүүхдийг мэс заслын эмчилгээнд оруулсан байна. Хүмүүнлэгийн үйл ажиллагааны үр дүнг танилцуулах, эмнэлгийн баг хамт олонд хүндэтгэл үзүүлэх "Хайраар нөхөе" талархлын арга хэмжээнд Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Ван Кай-Ю оролцож, олон жилийн хамтын ажиллагааны бодит үр дүнг өндрөөр үнэлэв. 
 
Арга хэмжээний үеэр Тайваний эмнэлгийн багийн ахлах эмч хэлэхдээ, бидний зорилго зөвхөн хэдэн өдрийн хагалгаа хийгээд буцах биш, харин Монголын бяцхан үрсэд насан туршийн итгэл найдвар, эрүүл амьдралыг бэлэглэх явдал юм, жил бүр биднийг хүлээж буй хүүхдүүд болон тэдний гэр бүлийнхний баярласан сэтгэлийг харах нь манай багийнхны хувьд хамгийн том урам зориг болдог хэмээн онцоллоо.
 
Мөн ЭХЭМҮТ-ийн Эрүү нүүрний мэс заслын тасгийн эмч нарын зүгээс, Нордхоффын сан болон Чан Гэн эмнэлгийнхэн 16 жилийн турш манай эмч, сувилагч нарыг Тайваньд нарийн мэргэжлээр сургаж, орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангаж ирсэнд гүнээ талархаж байна, энэ хамтын ажиллагааны ачаар манай үндэсний баг бүрэлдэхүүн өнөөдөр бие даан нарийн төвөгтэй мэс заслуудыг олон улсын түвшинд хийх чадвартай болж хөгжиж байна хэмээн тэмдэглэсэн юм. 
 
 
Тайваний Нордхоффын сан нь 2009 оноос хойш ЭХЭМҮТ-тэй албан ёсоор хамтран ажиллаж, Монгол Улсад гавал, нүүрний мэс заслын бие даасан баг бүрэлдэхүүн хөгжихөд урт хугацааны хөрөнгө оруулалт хийсээр ирсэн байна. Уг хүмүүнлэгийн аяны дараагийн шатны бүртгэл, үзлэг оношилгооны товыг тухай бүр ЭХЭМҮТ-ийн Эрүү нүүрний мэс заслын тасгаар дамжуулан олон нийтэд мэдээлдэг журамтай бөгөөд орон нутгийн болон нийслэлийн иргэд тус төвд хандан тогтмол хяналтад орж, дараагийн хагалгаанд хамрагдах боломж бүрддэг байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19