"Натрийн гидрокарбонат 4%-100мл” тарилгын шингэн эмийг эм шинжлэх лабораторийн шинжилгээгээр шаардлага хангаагүй тул зах зээлээс эргүүлэн татаж байна.
- Үйлдвэрлэгч: Айвико ХХК
- Цувралын дугаар: 2606257
- Үйлдвэрлэсэн улс: Монгол Улс
- Эрсдэлийн ангилал: II
Дээрх цувралын эмийг хэрэглэхгүй байхыг анхааруулж байна.
Эрүүл мэндийн байгууллагууд тухайн цувралын эмийг ашиглахгүй байх, байгаа үлдэгдлийг холбогдох журмын дагуу тусгаарлан, эргүүлэн татах арга хэмжээг хэрэгжүүлэхийг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас анхаарууллаа.
АДМИН






Эрүүл мэнд




