Dark Light
Эрүүл мэнд | 2026-09-18

УНТАЖ БАЙХДАА Ч КАЛОРИ ШАТААХ БОЛОМЖТОЙ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Булчингийн масс их байх нь унтаж байх үед ч биеийн зарцуулах энергийн хэмжээг нэмэгдүүлдэг талаар сэтгэцийн эмч, нойр судлаач тайлбарлажээ.

Түүний хэлснээр, хүн унтаж байхдаа ч калори шатаасаар байдаг бөгөөд дунджаар цагт 40-55 калори зарцуулдаг байна. Энэ үзүүлэлт нь биеийн жин, хөдөлгөөний идэвх, бодисын солилцооны үндсэн хурдаас шалтгаалан өөр өөр байдаг аж.

Энергийн зарцуулалтад нөлөөлөх гол хүчин зүйлсийн нэг нь булчингийн хэмжээ юм. Булчингийн масс их байх тусам хүний бие өдөр тутам, тэр дундаа унтаж байх үед ч илүү их энерги зарцуулдаг байна.

Гэхдээ эмч унтаж байхдаа калори шатаахыг жин хасах бие даасан арга гэж үзэж болохгүйг онцолжээ. Жингийн өөрчлөлтөд хооллолт, хөдөлгөөний идэвх болон нойрны хугацаа хамгийн их нөлөөлдөг.

Мөн нойр дутуу байх нь хоолны дуршлыг зохицуулдаг дааврын үйл ажиллагаанд нөлөөлж, бодисын солилцоог алдагдуулахаас гадна илчлэг ихтэй хүнс хэрэглэх хүсэл нэмэгдэхэд хүргэж болзошгүй аж.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19