Dark Light
Эрүүл мэнд | 2026-09-29

ТЯНЬЖИНЫ ЭМНЭЛГҮҮД УЛААНБААТАРТ БОЛСОН "MHTE 2026" ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦЛОО

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

БНХАУ-ын Тяньжин хотын төрийн өмчит гурван том эмнэлэг болон гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай "Perennial General Hospital" хамтран Улаанбаатар хотноо есдүгээр сарын 25–27-ны өдрүүдэд зохион байгуулагдсан "MHTE 2026" эрүүл мэндийн технологийн үзэсгэлэнд эмнэлгийн төлөөлөгчдөө илгээж оролцсон байна. 

Уг айлчлал нь "Хятад–Монгол–Оросын эдийн засгийн коридорт эрүүл мэндийн гүүр бүтээх" зорилгын дор зохион байгуулагдсан бөгөөд энэхүү танилцуулга уулзалтын гол анхаарал нь эмч нарын шууд мэргэжлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, эрдэм шинжилгээний илтгэл тавих, эмнэлзүйн тохиолдол хэлэлцэх болон эмчийн хоёр дахь дүгнэлтийг гаргах замаар нарийн мэргэжлийн эмч нарын холбоог тогтооход чиглэжээ. Мөн Монгол өвчтөнүүдийг Тяньжин хотод эмнэлгийн тусламж авахаар хандах үед анхан шатны үнэлгээ, эмчилгээнээс эхлээд дараах хяналтын үзлэг хүртэлх бүх шатанд дэмжлэг үзүүлэх бөгөөд энэ нь улс дамнасан оношилгоо, эмчилгээний тогтвортой механизмыг алхам алхмаар бүрдүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байгаа аж. 

Экспертүүдийн төлөөлөгчид айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Худалдаа хөгжлийн банк, Олон улсын худалдаа, аж үйлдвэрийн эмэгтэйчүүдийн холбооны Монгол дахь салбар болон бусад байгууллагуудтай хэлэлцээ хийж, байгууллагын багц оношилгоо болон нарийн мэргэжлийн эмнэлгийн тусламж үйлчилгээг үргэлжлүүлэн үзүүлэх чиглэлээр хамтын ажиллагааны загваруудыг хэлэлцсэн байна. 

Уг үзэсгэлэнд оролцсон "Perennial General Hospital" нь Хятадын өндөр хурдны галт тэрэгний зангилаа түшиглэсэн, эрүүл мэнд, ахмад настны асаргаа, соёл аялал жуулчлалыг хослуулсан анхны цогцолбор бөгөөд өдгөө дэлхийн 41 орны 500 гаруй гадаад өвчтөнд, түүний дотор олон тооны Монгол иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлээд байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19