Dark Light
Эрүүл мэнд | 2026-09-29

ӨНДГИЙГ ХООЛОНД ХЭРЭГЛЭХЭЭСЭЭ ӨМНӨ УГААХ ХЭРЭГТЭЙ ЮУ?

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Тахианы өндгийг хоол хийхээсээ өмнө заавал угаах шаардлагатай эсэх талаар Оросын эмч Александр Мясников тайлбарлажээ.

Түүний хэлснээр, өндгийг хальстай нь чанах гэж байгаа бол урьдчилан угаах шаардлагагүй. Харин шарсан өндөг хийх үед хальс нь хоолонд ороогүй нөхцөлд мөн заавал угаах шаардлагагүй гэж үзэж байна.

Мясников өөрөө ч өндгийг хэрэглэхийн өмнө угаадаггүй гэдгээ хэлжээ. Тэрбээр эрүүл мэндэд эрсдэл учруулдаг сальмонелла бактери нь өндөгний дотор байж болох тул зөвхөн гадна талыг нь угаах нь халдварын эрсдэлийг бүрэн арилгахгүй гэж тайлбарласан байна.

Тиймээс өндгийг аюулгүй хэрэглэхэд хамгийн чухал зүйл нь сайтар болгож, хангалттай дулааны боловсруулалт хийх явдал гэж эмч онцолжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19