Таны хүүхэд цэцэрлэгийн дунд бүлэг, ЕБС-ийн 1, 6, 10 дугаар ангид суралцдаг бол урьдчилсан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамрагдах шаардлагатай насан дээрээ ирсэн гэсэн үг. Үзлэгт хамруулахын тулд эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдээс таниулсан зөвшөөрлийн хуудсаар дамжуулан зөвшөөрөл авдаг байна.
Таниулах хуудсанд буй хүүхдийн эрүүл мэндтэй холбоотой богино хэмжээний асуумжийг үнэн зөвөөр бөгөлсний дараа таны хүүхэд эрүүл мэндийн үзлэгт хамрагдах боломжтой болох юм байна.
Боловсролын ерөнхий хуулийн 10.10.10-д суралцагч нь "эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон өөрийн зөвшөөрлөөр эрүүл мэндийн үзлэг шинжилгээ, сэтгэл зүйн зөвлөгөө, сорилд хамрагдахгүй байх" эрхтэй гэж заасан байдаг байна.
Г.ГАНЦЭЦЭГ







Эрүүл мэнд




