Эрүүл мэндийн байгууллагуудаас мэдээлснээр, 2026 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд зорилтот бүлгийн 310,957 иргэн улирлын томуугийн эсрэг вакцинд хамрагдаад байна. Үүгээр вакцинжуулалтын нийт явц улсын хэмжээнд 62 хувьд хүрчээ.
Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд вакцинжуулалтын хамралт 67.0 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд дүүргүүдийг хамралтын хувиар жагсаавал:
-
Нэгдүгээрт: Сонгинохайрхан дүүрэг – 76.5%
-
Хоёрдугаартаа: Баянгол дүүрэг – 74.3%
-
Гуравдугаартаа: Хан-Уул дүүрэг – 73.5%-ийн үзүүлэлтээр тус тус тэргүүлж байна.
Харин орон нутгийн хэмжээнд томуугийн эсрэг вакцинжуулалт 55.5 хувийн гүйцэтгэлтэй байна. Аймгуудаас хамралтаараа дараах гурван аймаг идэвхтэй оролцож, тэргүүлж байгааг онцоллоо. Үүнд:
-
Дорнод аймаг – 65.9%
-
Ховд аймаг – 64.0%
-
Увс аймаг – 63.9%
Эрүүл мэндийн яам болон ХӨСҮТ-өөс улирлын томуу, томуу төст өвчний дэгдэлтийн оргил үе эхлэхээс өмнө амжиж вакцинжуулалтдаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна.
ТАТАР МАЙДАР







Эрүүл мэнд




