Dark Light
Эрүүл мэнд | 2026-10-07

ЭРХҮҮ МУЖИЙН ХАЛДВАРЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ ТОГТВОРТОЙ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
ОХУ-ын Эрхүү мужид хийж буй эмнэлгийн ажиглалт дуусах шатандаа хүрсэн бөгөөд лабораторийн шинжилгээгээр COVID-19-ийн 2, риновирусын халдварын 2 тохиолдол илэрчээ. Харин бусад хавьтал болсон иргэдээс халдварт өвчин үүсгэгч бусад төрлийн эмгэг төрүүлэгч илрээгүй байна.
Одоогийн байдлаар хавьтал болсон иргэдийн 60 хувийн эмнэлгийн ажиглалтыг дуусгасан байна.
Эрхүү мужид долоо хоногт 16 мянга орчим АРВИ-ийн тохиолдол бүртгэгдэж байгаа ч сүүлийн хоёр долоо хоногт өвчлөл нэмэгдэх хандлага ажиглагдаагүй байна. Өвчлөлийн түвшин эпидемийн босго үзүүлэлтээс 12.6 хувиар доогуур байна.
Энэ үед улирлын онцлогт тохирох амьсгалын замын вирусүүд эргэлтэд байгаагаас риновирусын халдвар зонхилж, мөн томуугийн эхний тохиолдлууд бүртгэгдэж эхэлсэн бөгөөд голлон A(H1N1) хэв шинжийн томуу илэрч байна.
Нөхцөл байдлыг ОХУ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах болон хүний сайн сайхны салбарын хяналтын холбооны алба Роспотребнадзор хяналтдаа байлгаж байна.

 


Эх сурвалж | Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төв
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08