Dark Light
Эрүүл мэнд | 2026-10-13

АШУҮИС РОБОТ МЭС ЗАСЛЫН ОЛОН УЛСЫН СУРГАЛТ ЯВУУЛАХ ЭРХТЭЙ БОЛЛОО

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн Робот мэс заслын сургалтын төв Мeerecompany-ийн албан ёсны лавлагаа төв болж, олон улсын сургалт явуулах эрхтэй боллоо. 

АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн багш Э.Сарнай, Б.Баатарсүрэн, Б.Ганхуяг нар Revo-i робот мэс заслын симуляторын сургалтын гурван шатны хөтөлбөрийг амжилттай дүүргэж, Revo-i робот мэс заслын системийг үйлдвэрлэгч БНСУ-ын Meerecompany Inc.-ийн албан ёсны эрхтэй сургагч багш нар боллоо.

Сургалтын эхний шатыг цахим болон танхимын дадлага хосолсон хэлбэрээр амжилттай дүүргэж, батламж сертификатаа гардан авсан тус багш нар дараагийн шатанд БНСУ-д ажиллаж, Meerecompany-ийн сургалтын төв болон БНСУ-ын Хавдрын төв эмнэлэг (Korea Cancer Center Hospital)-т эмнэлзүйн дадлага хийлээ. Дадлагын хугацаанд тэд робот мэс заслын бодит эмнэлзүйн орчин дахь үйл ажиллагаа, мэс заслын арга техник, багийн ажиллагааны туршлагаас суралцаж, хоёр шатны шалгалтыг амжилттай өгснөөр Revo-i системээр бусдыг сургах албан ёсны эрхийг авсан нь энэ юм.

Ингэснээр АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн Робот мэс заслын сургалтын төв нь Meerecompany-аас албан ёсоор баталгаажсан, сургалт явуулах эрх бүхий лавлагаа төв (Reference Center) болон баталгаажлаа. Энэ нь цаашид Монгол Улсын эмч, мэргэжилтнүүд робот мэс заслын мэргэшлийн сургалтад гадаадад явалгүйгээр, дотоодод олон улсын стандартын дагуу хамрагдах боломжийг бүрдүүлж буй чухал алхам болжээ.

АШУҮИС нь робот мэс заслын дэвшилтэт технологийг сургалт, судалгаа, эмнэлзүйн практикт нэвтрүүлэх замаар олон улсын түвшний хүний нөөцийг бэлтгэх, энэхүү технологийг улсын хэмжээнд хөгжүүлэн нутагшуулах зорилтоо тууштай хэрэгжүүлсээр байна.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10