Dark Light
Эрүүл мэнд | 2026-10-22

АНУ-ЫН ӨВЧНИЙ ХЯНАЛТ, СЭРГИЙЛЭЛТИЙН ТӨВТЭЙ ХАМТРАН ТОМУУГИЙН ТАНДАЛТ, БЭЛЭН БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛНЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | moh.gov.mn

Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Батмөнхийн Цэцэгсайхан болон холбогдох мэргэжилтнүүд АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн Томуугийн хөтөлбөрийн Зүүн Азийг хариуцсан захирал Жон Мак Артур, дэд захирал Ж.Тодд Мерсер, Номхон далайн баруун бүсийн Томуугийн хөтөлбөр хариуцсан захирал Жон Ватсон, мэргэжилтэн Кайтлин Фезпатрик нартай 2026 оны 10 дугаар сарын 20-ны өдөр уулзалт хийлээ.

Уулзалтаар томуу болон томуугийн бус амьсгалын замын халдварын тандалтыг сайжруулах, шувууны болон цар тахлын томуу, шинэ болон сэргэн тархаж буй халдварын үеийн бэлэн байдал, хариу арга хэмжээний чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран хэрэгжүүлэх төслийн зорилго, үйл ажиллагааны талаар хэлэлцэв.

Төсөл нь нийгмийн эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй амьсгалын замын халдварыг эрт илрүүлэх, тархалтыг хязгаарлах, хариу арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх чадавхыг нэмэгдүүлэхэд чиглэнэ.

Мөн Монгол Улсад Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулагдаж байгаатай холбогдуулан цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцож, АНУ-ын тал хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10