Dark Light
Эрүүл мэнд | 2026-10-22

ТУРК УЛСЫН ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ САНТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Эрүүл мэндийн хөгжлийн төв болон Турк улсын Эрхтэн шилжүүлэн суулгах сан (Turkish Transplant Foundation) хооронд эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааны чиглэлээр хамтран ажиллах, туршлага судлах, хүний нөөцийг чадавхжуулах зорилгоор Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Турк улс нь эрхтэн шилжүүлэн суулгах салбарт олон улсад тэргүүлэх туршлагатай бөгөөд энэхүү хамтын ажиллагаа нь манай улсад тус тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Талууд санамж бичгийн хүрээнд эрхтэн донор болон эрхтэн шилжүүлэн суулгах тусламж, үйлчилгээний менежментийг сайжруулах, мэргэжилтэн солилцох, сургалт семинар зохион байгуулах зэрэг олон талт хамтын ажиллагааг өрнүүлэхээр тохиролцлоо.

Арга хэмжээнд Туркийн Эрхтэн шилжүүлэн суулгах сангийн Ерөнхийлөгч Эюп Кахвежи (Eyup Kahveci), Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Гамзе Йылдырым (Gamze Yildirim) болон Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Захирал Машбатын Одгэрэл, Эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны зөвлөх Пүрэвсүрэнгийн Батчулуун, тус албаны дарга болон мэргэжилтнүүд оролцон санамж бичигт гарын үсэг зурлаа.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10