Dark Light
Нийгэм | 2026-11-23

ЭНЭ 7 ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН ТӨЛӨВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2026 оны 11 дүгээр сарын 23-наас 12 дугаар сарын 03-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулж байна.
 
25-нд нутгийн хойд хэсгээр, 26, 27-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэн байна. 
 
Хур тунадас: 23-нд Халх голын хөндийгөөр, 24-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 27-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд Алтайн уулархаг нутгаар, 29-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. 
 
Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 25, 26-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.      
 
Агаарын температур: 24, 25-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч сулрах боловч бусад хугацаанд ихэнх нутгаар хүйтэн, Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -30...-35 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -23...-28 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -4...-9 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр -10...-15 градус, бусад нутгаар -16...-21 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг, Идэр, Тэс голын хөндийгөөр -15...-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0...-5 градус, бусад нутгаар -8…-13 градус хүйтэн байна. 
              
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
 
Хур тунадас: 25-26-нд шилжих шөнө болон 26-ны өдөр цас орж, явган шуурга шуурна.  
 
Салхи: Ихэнх хугацаанд зүүн хойноос секундэд 5-10 метр. 26-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр хүрч ширүүснэ.
 
Агаарын температур: 24, 25 өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -17...-22 градус, бусад хэсгээр -11...-16 градус, өдөртөө -2...-7 градус хүйтэн, бусад хугацаанд хүйтэн, шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -23...-28 градус, бусад хэсгээр -17...-22 градус, өдөртөө -7...-12 градус хүйтэн байна. 

Эх сурвалж | ЦУОШГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08