Dark Light
Эрүүл мэнд | 2025-01-21

ХИЧЭЭЛ ЭХЛЭХЭД ХАНИАД, ТОМУУ ДАХИН ТАРХАХ ВИЙ?

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчин 10.000 хүн амд 60.4 тохиолдол бүртгэгдэж, алаг цоог дэгдэлтийн түвшинд, Амьсгалын замын цочмог хүнд халдвар 10.000 хүн амд 7.3  тохиолдол бүртгэгдэж, алаг цоог дэгдэлтийн түвшинд тус тус байна.

ЕБС-ийн суралцагчдын I улирлын амралт дууссан, мэргэжлийн болон техникийн боловсрол, дээд боловсролын сургалтын байгууллагуудын хичээл, сургалтын үйл ажиллагаа эхэлж байгаатай холбогдуулан Улсын Онцгой комисс, Шуурхай штабын хуралдаанаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Эрүүл мэндийн яам, Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга нар хамтарсан уулзалт зохион байгуулж, авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний талаар ярилцлаа.

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат: Оюутан, суралцагчдын амралтын үеэр томуу, томуу төст өвчин болон Амьсгалын замын цочмог хүнд халдварын тохиолдол 50 хувиар буурсан, иймд хичээллэх хэлбэр, суралцагчдын амралтын хуваарьт өөрчлөх шаардлагагүй болохыг онцлов. Харин хичээл, сургалтын үйл ажиллагаа эхлэх үед буцаад дэгдэлт нэмэгдэх тул үүний хариу арга хэмжээ авахад талууд анхаарч, төлөвлөгөө гарган, зөвлөгөө мэдээллийг эрчимжүүлнэ гэв.

Өөрийгөө болон бусдыг хамгаалах хамгийн сайн арга нь "Амны хаалт хэрэглэх" тул хүйтний эрч сулраагүй, агаарын бохирдол их байгаа энэ үед бүх түвшний боловсролын сургалтын байгууллагын багш, суралцагч, ажилтан, албан хаагчдыг амны хаалт хэрэглүүлж хэвшүүлэхэд дэмжлэг үзүүлж, мэргэжлийн байгууллагаас өгөх зөвлөмж зааврыг дагаж ажиллахыг зөвлөлөө.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.15 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.10 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.03 11:00