Dark Light
Эрүүл мэнд | 2025-01-31

МЕНИНГИТИЙН ДАХИН НЭГ СЭЖИГТЭЙ ТОХИОЛДОЛ ИЛЭРСЭН

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

ХӨСҮТ-ээс Менингитийн нөхцөл байдлын талаар мэдээллээ.

ХӨСҮТ-ийн захирал Э.Анхбаяр: 

Налайх дүүрэгт менингококкт халдварын нэг тохиолдол бүртгэгдэж, 3 настай хүүхдийн биеийн байдал хүнд амь тэмцсэн байдалтай байсан. Хүүхэд ХӨСҮТ-д өчигдөр орой ирсэн ч харамсалтай нь үдээс өмнө эндлээ. 2025 нэгдүгээр сарын 28-нд гэнэт халуурсан хоёр удаа бөөлжсөн гэх дуудлагыг өгсөн байдаг. Халуурсан, тууралт ихэссэн тохиолдолд яаралтай эмнэлэгт хандаарай.

2024 онд тус халдварын 5 сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, үүнээс лабораторын шинжилгээгээр 2 тохиолдол батлагдаж, эдгээд гарсан. 2025 онд хоёр тохиолдол бүртгэгдэж, улмаар батлагдсан тохиолдлын нэг нь харамсалтай нь өнөөдөр эндлээ. Өчигдөр Баянгол дүүрэгт сэжигтэй тохиолдол ирээд шинжилгээний дүн гарсан. Тууралт халдварууд ихсэж байгаатай холбоотойгоор урьчдилан сэргийлэх, менингитийн халдвараас эрт хариу арга хэмжээ авах, зөвлөгөө өгөх танилцуулга хийгдэнэ гэлээ.

ХӨСҮТ-ээс менингококкт халдварын талаар мэдээлэл өглөө:

-Менингит бол богино хугацаанд хүндэрдэг. Энэ өвчний үүсгэгч нь хоруу чанартай. Өндөр халуурдаг. Цонхийж цайж өндөр халуурдаг. Халуун буулгах эм өгөөд л эргээд халуурдаг. Мөн цусархаг тууралт 6-8 цагийн дараа гардаг. Доод мөчдөөс тууралт эхэлдэг. Бүтэн биеийн үзлэг хийж, анхаарах хэрэгтэй. Менингококктын халдвар дээр маш богино хугацаанд нэмэгддэг. Хордлогын шинжтэй, хүүхэд уйлагнадаг. Энэ өвчнийг хамар залгиуртаа тээдэг. Халдвар агаар дуслын замаар дамждаг.

Шинэ шижигтэй тохиолдолд шинжилгээ хийж онош тогтоож байна. Хүүхдийн биеийн байдал хүнд биш. Сургууль цэцэрлэгт явах даа маскаа тогтмол зүүж, агаар сэлгэлтийг хийж, сургуулийн орчинд халдвар хамгааллын дэглэмийг барих шаардлагатай.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.15 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.10 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.03 11:00