Dark Light
Эрүүл мэнд | 2025-02-24

ДУРАНГААР УМАЙ СОЙХ МЭС ЗАСЛЫГ НУТАГШУУЛЛАА

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Нийслэлийн Өргөө Амаржих Газрын эмэгтэйчүүдийн мэс заслын тасаг Дурангийн мэс заслаар умайг сойх мэс заслын шинэ технологи нутагшуулж байна.

НӨАГ-ын эмэгтэйчүүдийн мэс заслын тасаг нь анх 2009 оноос эхлэн эмэгтэйчүүдийн дурангийн мэс заслыг нутагшуулж, эмэгтэйчүүдийн дурангийн мэс заслын  технологи, ур чадавхыг сайжруулж, эмч, сувилагч нарын багийг чадавхжуулах, ажлын байрны сургалтыг тасралтгүй зохион байгуулж, нийт 86 эмч сувилагч нарыг мэргэшүүлсэн. 

Энэ үйл ажиллагааны үр дүнд дурангийн мэс заслын тоо жил бүр өсөн, нийт мэс заслын 70 гаруй хувийг дурангийн хөнөөл багатай мэс засал эзэлж байна.

2025 оны 02-р сарын 06-нд Монгол улсад анх удаа Умайн унжилтыг дурангийн мэс заслаар сойх эмчилгээг баг хамт олноороо амжилттай хийв. 

Энэхүү мэс заслын эмчилгээний арга нь эмэгтэйд хөнөөл багатай, эрхтэн хадгалж үлдэх давуу талтай, мэс заслын дараах зовуурь шаналгаа багатай, хөдөлмөрийн чадвар хурдан сэргэх зэрэг олон давуу талтай байдаг.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.15 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.10 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.03 11:00