Dark Light
Эрүүл мэнд | 2025-04-08

УЛААНБУРХАН ӨВЧНИЙ 398 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оны 4 дугаар сарын 08-ны байдлаар нийт улаанбурханы лабораториор батлагдсан 398 тохиолдол бүртгэгдээд байна. Үүнээс: 
  • эмнэлэгт - 125
  • гэрээр - 1
  • эдгэрсэн - 278
  • сэжигтэй-35
  • хавьтал - 9606 байна. 

Улаанбаатарт 216, Хэнтий 4, Өмнөговь 100, Дундговь 73 тохиолдол бүртгэгджээ. 

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.
Эх сурвалж | Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв
Сэтгэгдэл бичих

Санал болгох мэдээ

Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:30