Dark Light
Эрүүл мэнд | 2025-04-08

I АНГИЙН СУРАГЧДААС ЗҮРХНИЙ ЭМГЭГИЙН ОНОШТОЙ 448 ХҮҮХЭД БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Эрүүл мэндийн сайдын “Сургуульд суурилсан эрт илрүүлгийн тогтолцоог сайжруулах” бодлогын ажлын хүрээнд 2024-2025 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд нэгдүгээр ангид элсэн суралцаж буй 33901 хүүхдийг зүрхний эмгэг илрүүлэх үзлэгт хамруулаад байна.
Эхний шатны илрүүлэг буюу зүрхний цахилгаан бичлэг хийж, хүүхдийн зүрхний нарийн мэргэжлийн эмч нар дүгнэхэд 7241 хүүхдэд өөрчлөлт илэрчээ. Өөрчлөлт илэрсэн хүүхдүүдийг хоёрдугаар шатны илрүүлэг буюу зүрхний хэт авиан оношилгоонд хамруулахад 448 хүүхдэд зүрхний эмгэгийн онош батлагдаж, үүнээс 140 орчим хүүхдэд мэс засал эмчилгээ шаардлагатай болсон.
Яаралтай мэс заслын тусламж шаардлагатай хүүхдүүдэд УГТЭ, ЭХЭМҮТ тусламж үйлчилгээг үзүүлж, эрүүлжүүлж эхлээд байна.
21 аймгийн нэгдүгээр ангийн сурагчдын үзлэг оношилгоо дээрх зарчмаар хийгдэнэ.
Нэгдүгээр ангийн сурагчдын нүд, шүд, зүрхний үзлэгийн явцын мэдээллийг https://eruulhuuhed.mn/mainDashboard/1 -ээс харна уу. 
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.15 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.10 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.03 11:00