Dark Light
Эрүүл мэнд | 2025-04-11

ЭМЧИЛГЭЭНИЙ ШИНЭ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн салбар эмнэлгийн Спортын гэмтлийн төвийн эмч нар Монголд анх удаа дунд чөмгөний булууны дутуу хөгжлийг дурангийн мэс заслын аргаар эмчлэх шинэ технологийг тусламж үйлчилгээнд нэвтрүүллээ. Энэхүү мэс засал эмчилгээ нь дунд чөмгөний булууны хүнхрийн хүнд хэлбэрийн дутуу хөгжил, гажиг согогийн шалтгаант тойгны архаг тогтворгүйтэл, мултралыг дурангийн мэс заслын аргаар эмчлэх дэвшилтэт арга технологи юм. 
Тус баг бүрэлдэхүүнд ГССҮТ-ийн салбар эмнэлгийн Спортын гэмтлийн төвийн эрхлэгч, АУ-ны магистр, аxлаx зэргийн эмч С.Батсүx болон АУ-ны магистр, аxлаx зэргийн эмч Б.Эрдэнэболд, АУ-ны магистр, их эмч О.Амгаланxүү, Са.Золжаргал, Б.Түвшинбаяр нараас гадна мэдээгүйжүүлгийн эмч, ахлах зэргийн эмч Б.Мөнxбаяр, мэдээгүйжүүлгийн сувилагч Д.Айтолхын, мэс заслын сувилагч Б.Жавзандулам нар багтсан байна.
Одоогийн байдлаар, тус мэс засал эмчилгээнд 21-25 насны дөрвөн үйлчлүүлэгч хамрагдсан бөгөөд эмчилгээний үр дүн сайтай байгаа юм.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.15 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.10 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.03 11:00