Dark Light
Эрүүл мэнд | 2025-04-21

ХСҮТ-ИЙН ЭМЧ НАР ҮЗЛЭГ ОНОШИЛГОО ХИЙНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Орон нутгийн иргэдэд хавдрын эрт илрүүлгийн үзлэг, оношилгоо хийх, зөвлөгөө өгөх зорилготой Хавдар Судлалын Үндэсний Төв, ХААН Банк сан болон МҮОНРТ хамтран зохион байгуулж буй “Хавдрын эсрэг үндэсний аян-2025” Архангай аймагт өнөөдөр эхэллээ. Аяны үрээнд ХСҮТ-ийн нарийн мэргэжлийн эмч нар 4-р сарын 21-ээс эхлэн 5 хоногийн турш аймгийн нэгдсэн эмнэлэгт үзлэг, оношилгоо явуулах юм.
Энэ хүрээнд зорилтот бүлгийн, хавдрын эрсдэл бүхий иргэдийг хавдрын эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд хамруулж, шаардлагатай тохиолдолд аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нартай хамтран мэс ажилбаруудыг хийнэ.
Хавдар судлалын үндэсний төвийн урьдчилан сэргийлэх үзлэг:
1. Ерөнхий мэс заслын эмчийн үзлэг
2. Элэг, цөс нойр булчирхайн мэс заслын эмчийн үзлэг /эхо/
3. Толгой хүзүүний /бамбай/ мэс заслын эмчийн үзлэг /эхо/
4. Хөхний төвийн их эмчийн үзлэг /эхо/
5. Эмэгтэйчүүд мэс заслын эмчийн үзлэг /эхо/
6. Ходоодны эмчийн үзлэг
7. Хөнгөвчлөх эмчилгээний эмчийн үзлэг
8. Дурангийн эмчийн үзлэг
9. Эмгэг судлалын их эмчийн үзлэг
Хорт хавдрыг эрт үед нь илрүүлж, амь насыг аврах боломжтой.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11