Dark Light
Эрүүл мэнд | 2025-04-23

УХТЭ: ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ МЭС ЗАСЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Фото зургийг | MPA

Улсын хоёрдугаар төв эмнэлэг Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах төв 2022 оноос Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг эхлүүлэхээр бэлтгэж ажлаа хангаж, 2025 оны 3-р сарын 8-нд Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийлээ.

Уг мэс заслыг УХТЭ-ийн эмч нар Солонгосын Самсунг медикал төвийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн профессор Ким Жонгман, түүний баг, УНТЭ болон ХСҮТ-ийн элэг шилжүүлэн суулгах төвийн эмч нарын зөвлөмжтэйгөөр хийсэн байна. Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийгдэж үйлчлүүлэгчийн биеийн байдал сайжирч эмнэлгээс гарч дараагийн хяналтад шилжжээ. Уг мэс заслын онцлог нь Донорын элгийг дурангийн мэс заслын аргаар авч шилжүүлэн суулгасан нь Монгол улсад 3 дахь тохиолдол болсноороо эрхтнээ бэлэглэж буй эмчлүүлэгчид зовуурь бага, эдгэрэлт хурдан, хөнөөл багатай байв. Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг УХТЭ-т хийж эхэлснээр Монгол улсад тулгамдаж буй элэг шилжүүлэн суулгах мэс заслын хүлээгдэл багасаж, гадаад орон руу зорих урсгалыг бууруулж, эх орондоо дэлхийн чанартай тусламж үйлчилгээг авах олон давуу талууд бүрдэж байгаа юм. Цаашид УХТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах мэс заслаас гадна бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг хийхээр бэлтгэж ажлаа хангаж байна. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14